“Алтан төл”-ийн эзэд тодорчээ

Монголын үндэсний олон нийтийн радио жил бүр “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан төл" шагналтныг  сар шинийн өмнө тодруулдаг уламжлалтай. Тэгвэл  энэ жилийн “Алтан төл”-ийн эзэд тодорсон байна. Энэ онд 30 малчин уг шагналын эзэн болж байгаа юм байна.  

“Алтан төл”-ийн эздийг тодруулахдаа  төл малын бойжилт, туслах малчдын ажлын байр бий болгосон байдал зэргийг харгалзан үздэг. 

Энэ жил 45 дахь жилдээ энэхүү шагналын эздийг тодрууллаа. “Алтан төлийн эзэн” шагналд нэр дэвшигчдийн тодорхойлолтыг таван хошуу малын төрөл тус бүр дээр хүлээн авч ҮХААЯ-тай хамтран дүгнэж шалгаруулдаг уламжлалтай юм. Энэ жил 19 аймгаас 107 тодорхойлолт ирснээс 30 малчин "Алтан төл"-ийн эзэн болсон байна. 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button