Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно

УИХ-ын 103 дугаар тогтоолын дагуу Хүүхдийн мөнгийг Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгохоор боллоо.Хэрвээ таны хүүхэд мэдээллийн санд бүртгэлтэй бол Хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авах бөгөөд та банк эсвэл төрийн аль нэг байгууллагад хандах шаардлагагүй.

Харин хүүхэд тань 2013 оны 11 сараас хойш төрсөн бол сум, хорооны халамжийн ажилтанд хандан мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтээ гаргана. Хүсэлт гаргахаар ирэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ,өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг авч ирнэ.

Танай өрх амьжиргааны түвшин тогтоох судалгаанд огт хамрагдаагүй бол сум, хорооны халамжийн ажилтанд хандан маягтын дагуу өргөдөл бөглөх шаардлагатай.

Халамжийн ажилтан таны гэрт очин асуулгын хуудас бөглүүлснээр өрхийн амьжиргааны түвшин тогтоогдох юм.Мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлт гаргасан сараас нь тооцож Хүүхдийн мөнгө олгох тул нэг сардаа багтаан сум, хорооны халамжийн ажилтанд хандах юм байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button