Өвөлжилт хүндэрсэн сумдад туслахаар болжээ

Монгол орны нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, 18 аймгийн 50 гаруй сум зудын байдалтай, 100 гаруй сум цагаан зудархуу байгаа хэмээн албаныхан мэдээлж буй. Тэгвэл эдгээр өдрүүдэд малчдад туслах аян үргэлжилсээр байна.
Нийслэлийн МАН-ын хорооноос "Малчиддаа хамтдаа туслъя" нэртэй хандивын аяныг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар маргааш Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийх юм байна.
Мөн түүнчлэн энэ үеэр ОХУ-ын Единая Россия намын урилгаар Москва хотноо айлчлах үеэрээ Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко-той уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон тухай мэдээллийг өгөх юм байна.
Б.Сансар
olloo.mn