Тост, тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авахаар болжээ

Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах нь тодорхой болсон гэдгийг өнөөдөр Уул уурхайн яамныхан мэдээллээ. Гэхдээ нөхөн төлбөрийн асуудлыг шийдсэний дараа тусгай хамгаалалтад авах боломжтой гэнэ. Одоогийн байдлаар Тост, Тосон бумбын нуруунд хайгуулын долоон тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг ажээ. Тэдгээр лиценз эзэмшигчдэд олгох нөхөн төлбөрийн хэмжээг багадаа 710 сая төгрөг байна гэдгийг тогтоогоод байгаа гэнэ. Баттай тогтоохын тулд ажлын хэсэг гарган ажиллаж эхэлжээ.
Б.Сансар
olloo.mn