Бразиль хөрш орнуудаасаа тусламж хүслээ

Шумуулаар үүсгэгддэг Зика вирусын халдварлал Бразилд хамгийн их тархалттай байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор тус улсын Засгийн газар Зика вирусын тархалтыг зогсооход хамтран ажиллах саналыг бусад хөрш орнууддаа тавьсан тухай Франц пресс агентлаг мэдээллээ. Тус улсын Ерөнхийлөгч Дильма Русефф вирусын тархалтыг зогсоох хамтарсан үйл ажиллагааг эхлуүлэх зорилготой 33 улсыг нэгтгэсэн төрийн тэргүүнүүдийн уулзалтыг зохион байгуулах хусэлт гаргасан байна. Бразил зэрэг Зика вирусын тархалт өндөртэй байгаа улс руу зорчих төлөвлөгөөтэй байсан жирэмсэн эхчүүдийн визийг нь цуцлах хүртэл арга хэмжээг аваад байгаа гэнэ. Тухайлбал, Американ эйрлайнс компани Бразил зэрэг 10 улс орон руу хийх нислэгт захиалга өгсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн визийг цуцлах арга хэмжээ авчээ.
Уг вирус АНУ, Европ, Төв өмнөд Америкаас ирсэн аялагчидаар дамжин бусад өөр оронд тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч эрүүл мэндийн холбогдох албаныханд вирусын халдварыг эрт үед нь илрүүлэхэд анхаарлаа хандуулахыг зарлигдсан. Гэвч одоогоор шумуулаар үүсгэгддэг тус вирусын эсрэг эмчилгээг анагаах ухаан хараахан нээгээгүй байна. Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэг шумуулаар дамжин тархдаг энэ халдварыг зогсоохын тулд багагүй хөрөнгө хуч зарцуулагдахаар байгаа юм. Бразилын хувьд Зика вирусын халдварын эсрэг вакцин бүтээх ажилд хөрөнгө оруулж эхэлсэн. Ингэхдээ юун түрүүнд халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулж тусгай эм бэлдмэл, эмчилгээний арга эрж олохоор зорьж байна. Эхний ээлжинд шумуул устгах ажилд анхаарч, тогтонги усанд өндгөө шахдаг шумуулыг устгах ариутгалын ажлыг эхлүүлээд байгаа юм.
Б.Даваа