Түрээс, Түрээсийн гэрээний тухай та мэдэх үү

Түрээс, түрээсийн гэрээ гэдэг нь санхүүгийнх эсвэл түр зуурын ашиглах түрээс үү гэдэг нөхцлөөсөө хамаарч ялгаатай байдаг.
Санхүүгийн гэрээний нөхцлүүд:
- Түрээсийн гэрээгээр түрээсийн хугацааны эцэст хөрөнгө эзэмших эрх нь түрээслэгчид шилжих
- Түрээслэгч түрээсийн хугацаа дуусахаар түрээслэх хөрөнгийг тухайн үеийн бодит үнэн харьцангуй хямд үнээр худалдан авах
- Түрээсийн хугацаа нь хөрөнгийн ашиглагдах хугацааны ихэнх хугацаа нь байх
- Түрээсийн хугацааны эхэнд тогтоосон түрээсийн бага төлбөрийн одоогийн үнэ цэнэ нь, түрээслэсэн хөрөнгийн бараг бүх бодит үнэ цэнэтэй тэнцэхээр байх
- Түрээслэсэн хөрөнгө нь тусгай шинж чанартай байх бөгөөд зөвхөн түрээслэгч үүнд томоохон өөрчлөлт хийхгүйгээр ашигладаг байх
Харин түр хугацааны ашиглах түрээсийн гэрээний тухайд, түрээслэх түрээслүүлэх (энгийн) гэрээгээр зохицуулсан хуулийн заалтуудын нөхцлүүдийг мэдсэн байх хэрэгтэй.
Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтний зөвлөснөөр, түрээсийн үл хөдлөх нь таны орлогын эх үүсвэр тул, 1- ч өдөр хоосон байлгахгүй эргэлтэнд байлгахын тулд, зах зээлийн үнээр түрээслүүлэх. Түрээслэгчээ заавал Англи, Америк гэж өндөр шалгуур тавилгүй эдгээр асуудлуудаа гэрээгээр хатуу зохицуулсны үндсэн дээр асуудлыг шийдэх боломжтой. Барьцаа бол байрны ашиглалтын төлбөр, эвдрэл хэмхрэл, өөр бусад эрсдлүүдээс хамгаалах үндсэн тулгуур болно. Мөн барьцаа мөнгө авсан тохиолдолд заавал олон сараар түрээсээ авна гэж шаардахгүй уян хатан байх тусмаа мөнгөн орлогоо алдахгүй байх боломжтойг санаарай.
Түрээслүүлэгч нарын зүгээс мэдэх хэрэгтэй зүйлүүд
Түрээслэсэн тохиолдолд хувь хүний орлогын татвар 10%
Түрээсийн гэрээг нотариатаар баталгаажуулсны хөлс 9000 төгрөг болно.
Эцэст нь завгүй нийгэмд та цаг хугацаа хөрөнгө мөнгө, стрэссээ барах шаардлагагүй үл хөдлөхийн мэргэжлийн баг олон жилийн туршлагатай Америк стандартаар ажилладаг Баянзуучид хандан үнэгүй зөвлөгөө авна уу
www.bayanzuuch.mn