Канадын засгийн газрын санхүүжилтээр утаа хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй судална

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Канадын Саймон фрайзерийн их сургуультай хамтран, ирэх дөрвөн жил буюу 2020 он хүртэл “Угаар 2” судалгааг хийхээр болж өчигдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг судалаанд нийт 400 орчим мянган Канад доллар зарцуулахаар болсон бөгөөд санхүүжилтийг Канадын засгийн газраас гаргаж байгаа аж.
Тус судалгааны багийнхан 2014-2015 онд “Угаар 1” судалгааг хийсэн байна. Уг судалгаанд Сүхбаатар дүүргийн 465 жирэмсэн эмэгтэйг оролцуулжээ. Гэр сууцан доторх агаарын бохирдлыг 50 хүртэлх хуваарь цэвэршүүлэхэд тэнд амьдарч буй эхийн хэвлий дэх жин 80 граммаар нэмэгдэж, 0.4 см-ээр өссөн болохыг судалгааны багийнхан тогтоожээ.
Тиймээс урагт цэвэр орчин ямар их хэрэгтэй байгааг тэд хэлж байсан юм. Ингээд судалгааны багийнхан тус төслийн дараагийн шат болох “Угаар 2” төслийн хүрээнд эдгээр төрсөн хүүхдүүдийг 0-4 нас хүртэл нь судалж, уураг тархинд нь хэрхэн нөлөөлж буй эсэхийг судлах юм байна. Мөн хүүхдийн оюун ухааны чадамж, өвчинд хэр өртөж буйг болон тархины хөгжлийг судлах юм байна.
Мөн судалгааны багийнхан “Угаар 1” төслийн хүрээнд агаарын бохирдлоос үүдэлтэй олон хүчин зүйлийг судалжээ. Ингээд тэд нийслэл хотод нэг жилд нас барж буй 6500-7500 хүний 1400 орчим нь цаг бусаар хорвоог орхиж буй нь агаарын бохирдолтой холбоотой байж болох юм гэдгийг хэлсэн. Харин эдгээр нас барагчдын дун 117 хүүхэд байгаа нь тогтоогджээ. Тиймээс л агаарын бохирдлоос үүдэлтэйгээр хүүхдүүдийн эрүүл мэнд хэрхэн өөрчлөгдөж буйг судалж тогтоохоор судалгааны ажлыг хийж байгаа аж.
olloo.mn