Сонгуулийн тойрог, мандатын тоог хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга А.Бакей танилцуулсан бөгөөд уг тогтоолын төслийг дэмжсэн билээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас гаргасан 2015 оны жилийн эцсийн хүн амын урьдчилсан тоог үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай саналаа ирүүлсэн байна. Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн аймаг тус бүрийг 1, нийслэлийг 6 тойрог болгож Улсын Их Хурлын сонгуулийн нийт 26 тойрог байгуулах, Дорноговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн Улсын Их Хурлын сонгуулийн нэг тойрог болгохоор тусгажээ. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, тойрог бүрт ногдох Улсын Их Хурлын гишүүний мандатын тоог уг тогтоолын хавсралтаар батлахаар тусгасан байна.

Гишүүдийн санал асуулгаар хуралдаан үргэлжилж байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button