Н.Энхбаяр: Г.Шийлэгдамбын захиа хуурамч байх

Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбын олон нийтэд хаягласан гэх захидал өчигдөр цацагдаж, олны анхаарлыг татсан. Түүний захидалд өөрийн сейфнээс илэрсэн гэх их хэмжээний мөнгийг МАХН-ын дарга Н.Энхбаярт намын санхүүжилт болгож өгөхөөр хадгалж байсан гэх утга бүхий мэдээлэл байсан юм Тэгвэл энэ асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ ам нээжээ.

Тэрбээр "Г.Шийлэгдамбын захиа хуурамч байх. Хэрэв өөрийнх нь байвал маш их сэтгэл санааны дарамтанд орсон байж болзошгүй. Зарим үг хэллэг нь түүний хэрэглэх үг биш байсан. Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй” хэмээж байна.

Мөн сэтгүүлч түүнээс Шадар сайд болох, эсэх асуудлаар лавлахад, Монгол Улсын Шадар сайд болох хувийн бодол байгаагүй. Харин Шударга ёс эвлээс өөрийг нь Монгол Улсын Шадар сайд болохыг зөвлөсөн гэлээ. Учир нь одоогийн Засгийн газарт тус эвсэлд олдож буй хамгийн том эрх мэдэл юм. Тиймээс тэрээр Шадар сайд болох намын гишүүдийн саналыг хүндэтгэн үзэж, зөвшөөрсөн” гэв. Ийнхүү Э.Энхбаяр өөртэй нь холбоотойгоор олон нийтэд цацагдаад буй асуудлуудад хариулт өгч өөрийн байр сууриа илэрхийллээ.

Үүнээс гадна “Херо” энтертайнментаас алдагдсан “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцож байх үеийнх нь нэвтрүүлэгт ороогүй хар дүрс бичлэг олонд дэлгэгдсэн асуудлаар тайлбар өгчээ

Тэрбээр “Энэ бол сонгууль дөхөж байгаатай л холбоотой. Би тэр үед БНСУ-д байсан. Энэ асуудлаар надад хүмүүс хэлсэн. Уучлалт гуйсан л гэсэн. Гэхдээ би ямар уучиллаа л гэлтэй биш дээ. Тэр үед хэлсэн үг бүгд үнэн шүү дээ. Би ямар худлаа ярьсан биш” хэмээн тус бичлэг дээрх яриаг үгүйсгээгүй юм.

 

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button