НӨАТ-ын сугалааны хоёр дахь тохирол өнөөдөр явагдана

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр иргэд худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийн урамшуулал авах эрхтэй болсон төдийгүй сард хоёр удаа сугалаанд оролцож байгаа.
Хууль хэрэгжээд удаагүй ч иргэд НӨАТ-ын тусгай кодтой баримтыг үйлчилгээ эрхлэгчдээс нэхэх болсон. Учир нь, жилийн турш худалдан авсан үнийн дүнгийн хоёр хувь, НӨАТ-ын 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг ирэх 2017 оны эхэнд авахын дээр сугалаанд оролцож азаа үзэх юм.
НӨАТ-ын баримтын хоёр дахь сугалаа нэгдүгээр сарын 31-ний Ням гарагт буюу өнөөдөр болно.
Б.Сансар
olloo.mn