Уул уурхайн эрдэс баялгийн биржийн бэлтгэлийг энэ онд дуусгана

Уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход олон асуудал үүсдэг хэмээн салбарынхан хэлдэг. Наад зах нь эрдэс баялгаа үнэгүйдүүлдэг, ганцхан зах зээлд экспортолдог, тэр хэрээр хараат байдалд оршдог, өрсөлдөх чадвар тааруу гээд тоочоод байвал асуудал дуусдаггүй. Энэ бүгдийн цаана Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортод гаргах нэгдсэн бодлогогүй, эрдэс баялгийн бирж байхгүй нь нөлөөлдөг хэмээн салбарынхан тайлбарладаг.

Тиймээс Засгийн газрын 2014 оны 211 дүгээр тогтоол гарган Эрдэс баялгийн бирж байгуулах тухай тусгасан. Тэгвэл өдгөө Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг шинэчлэн УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар 2012-2016 онд экспортын нэгдсэн цонхны бодлогыг  хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл экспортын нэгдсэн цонхны бодлогын бэлтгэл ажил энэ ондоо багтаж дуусна хэмээн албаныхан мэдээлж байна.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button