Бонд босгох талаар АН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийжээ

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан болов. Хуралдаанд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийжээ. АН-ын дарга З.Энхболд намын дотоод асуудлаар мэдээлэл хийсэн бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнажээ. Ойрын хугацаанд ОХУ-аас шатахуун зээлээр авах, бонд босгох болсноо мэдэгдсэн талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийлээ.
Харин сүүлийн үеийн анхаарал татсан сэдэв болоод буй Шадар сайдаар МАХН-ын дарга Н.Энхбаяр томилогдох эсэх асуудалд тэрбээр "үгүй, ийм асуудал яригдаагүй" гэдэг хариултыг өгчээ.
Г.Уянга
olloo.mn