Сар шинээс урьтаж, ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувь руу шилжүүлэх ёстой гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлж буй Монгол Улс байнга төвийг сахих тухай асуудлыг хэлэлцээд судлах шаардлагатай гэж үзжээ.

Бүлгийн мэдээллийг бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Энхболд нар хийлээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд хэлэхдээ Монгол Улс байнга төвийг сахих тухай асуудлыг дөрвөн чиглэлд тогтож хэлэлцлээ.

Нэгдүгээрт, Үндсэн хуульд болон өнөөгийн үйлчилж буй бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага үүсч магадгүй.

Хоёрдугаарт, одоогийн хэрэгжүүлж буй олон тулгуурт идэвхтэй гадаад бодлого хумигдаж болзошгүй.

Гуравдугаарт, хоёр хөрш орны харилцаанд барьж буй түншлэлийн асуудлыг эргэн харах хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, улс орны нэгдсэн гадаад бодлогод аливаа улстөрийн хүчнүүд ойлголцлын хувьд ямар нэг зөрчилдөөн үүсч байгаагүй. Иймээс бүх талын эргэлзээг арилгасны дараа энэ асуудлыг шийдэх ёстой гэсэн юм.

Бүлгийн дарга С.Бямбацогт “Цагаан сарын өмнө нэг, хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай. Үүний зэрэгцээ ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувь руу, малчны зээлийн хүүг жилийн 10 хувь руу оруулах асуудлыг сар шинээс урьтан эрх баригчид шийдэх ёстой" гэсэн байр суурь илэрхийлэв.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button