Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр

Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн өдрийг тохиолдуулан  түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм байна.

Их жанжин Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт мэндэлж байжээ. Тэрээр 28 настайдаа буюу 1921 онд Ардын хувьсгалыг эхлүүлж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан юм.

Намтрын товчоон:1893.02.02-ны өдөр ядуу ард Дамдины гэр бүлд төрсөн. 12 настайдаа бичиг үсэг сурсан.

-1912 онд цэргийн албанд ирж пулемёт сумангийн даргаар ажилласан.

-1917 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдсан.

-1921 оны Ардын хувьсгалын гол удирдагч оросын хувьсгалчидтай холбоо тогттоход онцгой үүрэг гүйцэтгэсэн -1921.03.01-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцсон.

-1921.07 сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдсон.

-1921.11 сард ЗХУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдалын гэрээнд гарын үсэг зурж В.И.Ленинтэй уулзсан. 1923.02.20-нд 30 настайдаа гэнэтийн өвчнөөр таалал төгссөн.

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button