41 сургуулиас нэр, хаяг тодорхойгүй 582 кг химийн бодисыг хураажээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2014 онд хугацаа дууссан, нэр хаяг тодорхойгүй, ашиглах боломжгүй химийн бодисын  тооллого судалгаанд Улаанбаатар хотын есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудыг  хамруулжээ.  Гэтэл 50 гаруй ерөнхий боловсролын дунд сургуулийн химийн лабораторид хугацаа дууссан, нэр хаяг тодорхойгүй, ашиглах боломжгүй 120 гаруй нэр төрлийн 300 гаруй кг химийн бодис хадгалагдаж байгааг тогтоосон байна.

Иймээс  2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс Нийслэл хотын найман дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 41 ерөнхий боловсролын дунд сургуулийн химийн лабораторид хадгалагдаж байсан хугацаа дууссан, нэр хаяг тодорхойгүй, ашиглах боломжгүй 400 гаруй нэр төрлийн 500 гаруй кг химийн бодисыг нэг цэгийн агуулахад татан төвлөрүүлэн хадгалах ажлыг НМХГ-аас санхүүгийн асуудалыг шийдвэрлэж, химич мэргэжилтэнг гэрээгээр ажиллуулжээ. Энэ ажлыг гурван сарын хугацаанд зохион байгуулсан байна

Тодруулбал, тэдгээр химийн бодис 400 нэр төрлийн  332 кг бодис нэр хаяг тодорхой бус 500 гаруй төрлийн 251 кг химийн бодис нийт 582 кг байсан агаад ОБГ-т хураагдсан 100 гаруй  кг химийн бодисыг ангилан ялгалт хийж хадгалжээ.

Энэхүү арга хэмжээний үр дүнд 50 гаруй мянган ЕБС-ийн сурагчид, 3000  гаруй багш ажилчид химийн хорт бодисд хордох, аюулын эрсдэлийг  100  хувь бууруулж,  эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байна.

Дашрамд дуулгахад,  2014 онд СХД-т байрлах “Аврах тусгай анги”-ийн хашаанд химийн бодисын агуулах барих газрын зөвшөөрөл олгогдож олон улсын төслийн санхүүжилтээр 60м2  химийн бодис хадгалах стандарт агуулах баригдсан ажээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button