Төрийн ордон Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит танхимтай боллоо

Их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойг тохиолдуулан түүний Монголын түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяат үйлсийг нь алдаршуулах, хойч үедээ өвлүүлэн таниулах зорилгоор Төрийн ордны "Б" танхимыг "Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит танхим" болгов.
Энэ талаарх хүсэлтийг Уих дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргад өнөөдөр хүргүүлсэн юм байна. . Уг хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авч "Б" танхимыг "Жанжин Д.Сүхбаатар танхим" гэж нэрлэх захирамж гаргалаа.
Г.Уянга
olloo.mn