"Болор цом"-ын эзнээр Ц.Эрдэнэбаатар тодорлоо

Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч цолтой яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсны санаачилсан 33 дахь удаагийн яруу найргийн "Болор цом" наадам өчигдөр соёлын төв өргөөнд боллоо.
Энэ удаагийн наадамд 150 орчим шүлэгч,яруу найрагчид уран бүтээлээ ирүүлснээс 33 яруу найрагчийг эхний шатанд шалгаруулж оролцуулснаас хоёрдугаар шатанд 15 яруу найрагч тунан үлджээ.
2- дугаар шатанд Төв аймгийн харъяат яруу найрагч Б.Баттулга, яруу найрагч Б.Болорцэрэн, яруу найрагч Х.Гансүрэн, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, яруу найрагч Х. Эрдэнэбаатар, яруу найрагч Л. Ганзул, М.Уянсүх, яруу найрагч О.Цэнд-Аюуш, өвөрмонгол яруу найрагч н.Энххад нарын яруу найрагчид шалгарсан аж.
Харин гуравдугаар шатанд 15 яруу найрагчаас Л. Ганзул,О.Цэнд-Аюуш,Н.Эрдэнэбаатар,Ц. Эрдэнэбаатар,М.Уянсүх гэсэн таван найрагч шалгарчээ. Ингээд эцсийн шалгаруулалтад яруу найрагч Ц.Эрдэнэбаатар түрүүлж, Болор цомын эзэн болжээ.
olloo.mn