Төв аймгийнхан өөрсдийн нутаг дэвсгэрт морин уралдаан хийлгэхгүй гэлээ

Тун удахгүй болох сар шинийн дараахантай хаврын морин уралдаанууд эхэлж, ээлж, дараалан олон уралдаанууд болдог. Харин энэ үеэр унаач хүүхдүүд бэртэж гэмтэх тохиолдлууд цөөнгүй гардаг. Тиймээс хүүхдийн болоод хүний эрхийн байгууллагууд энэ үйл ажиллагааг зогсоохыг шаарддаг билээ. Олон нийтийн зүгээс ч буруутгах хандлага байдаг юм.
Тэгвэл энэ жил төв аймгийнхан өөрсдийн нутаг дэвсгэрт хаврын хатууд морин уралдаан зохион байгуулуулахгүй хэмээн мэдэгдлээ.
Тодруулбал тус аймгийн Засаг дарга Д.Баярбат нэгдүгээр сарын 29-ний өдөр захирамж гаргаж, тавдугаар сарын 1-нийг хүртэл аймгийн нутаг дэвсгэрт хурадан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байна. Тэр бүү хэл томоохон хэмжээний сунгаа, үсэргээ хийхгүй байхыг сумдын засаг дарга нарт үүрэгдсэн байна.
olloo.mn