Хамар битүүрээд удвал тархинд нөлөөлөх аюултай

Салхи авч даарснаас болж хамар чинь шуухитнаж битvvрээд удвал эмчид хандах хэрэгтэй.
Хамрын нармай доторхи зєєлєн эд бохирдож элдэв халдвар авсан байж болзошгvй. Мєн харшлаас болж хамар битvvрч зовиурлаж болох. Иймэрхvv шинж тэмдэг нь 2-3 долоо хоног vргэлжилдэг талтай. 3 долоо хоног илvv хугацаагаар хамар чинь битvvрч , зовиурлаж байгаа бол энэ нь архагшиж байгаагийн шинж. Мэдээж салхи авч , нус гоожин, хамар битvvрсний тоогоор л єєрийгєє архаг євчтэй болчихлоо гэж vзэж болохгvй л дээ. Эм ууж , дусаалга хэрэглээд 10 ба тvvнээс дээш хоноход хамрын битvv нь арилахгvй байгаа бол , мєн толгойгоо тонгойлгоход нvvр чинь хvндэрч байгаа мэт мэдрэгдэж , хєндvvрлэж байвал мэргэжлийн эмчид vзvvvлэх нь зєв.Мєн нvvрний хєндvvр шvдэнд чинь нєлєєлж , бас хамраас нь идээ бээр шиг ногоон нус гарах нь ажиглагддаг байна. Энэ нь улам даамжирч нvдний ухархайгаар євтгєн нvд болоод тархинд ч халдвар тvгээх аюултайг анхаарах нь чухал.Эмч євчнийг vнэн зєв оношлохын тулд євчтєний тархины зургийг авах тохиолдол ч гардаг.
Тухайн євчнийг эмчлэхэд харшлын эсрэг болоод нармайн эд эсийг нарийсган хатааж нус гоожих явцыг зогсоох vйл ажиллагаатай эмнvvдийг хэрэглэдэг. Мєн хамраа утах , зєєлєн эд эсийг нь шарах зэрэг эмчилгээ ч ордог. Бvр хvндэрсэн тохиолдолд нармайг угаан цэвэрлэж тєрєл бvрийн эмийг дотор нь суулгаж єгдєг байна.
Хамраа бvтvvрхээс урьдчилан сэргийлэх нь тун амархан .Юуны тvрvvнд элдэв тоос шороо, тамхины болоод бусад утаа униараас хол явах. Мєн хvйтэнд хамар амандаа аль болох хvйтэн агаар оруулалгvй, битvv ороож дулаахан явж бай. Бас нэгэн анхаарах ёстой зvйл бол єрєє тасалгаандаа vргэлж цэвэр агаар оруулж бай.