Жүдочид Парисыг зорилоо

Рио-де-Жанейрогийн олимпийн өмнөх жүдо бөхийн сорилго тэмцээн гэгддэг Парисын "Их дуулга"-д оролцох жүдочид эх орноосоо мордлоо.

Хоёрдугаар сарын 6-7-нд болох Парисын "Их дуулга"-д нийт 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна. 

Манай улсаас 20 бөх зодоглож шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нар удирдан оролцоно.

Парисын "Их дуулга"-д зодоглох Монгол Улсын шигшээ баг:

Эрэгтэй

60 кг: Г.Болдбаатар гавьяат, Д.Амартүвшин гавьяат

66 кг: ОУХМ Д.Төмөрхүлэг,  ОУХМ Д.Алтансүх

73 кг: С.Ням-Очир гавьяат,  ОУХМ Г.Одбаяр

81 кг: ОУХМ Н.Дагвасүрэн , ОУХМ О.Ууганбаатар

90 кг:ОУХМ Л. Отгонбаатар

-100 кг: Н.Түвшинбаяр гавьяат

+100 кг:ОУХМ Б.Тэмүүлэн

Эмэгтэй

48: М.Уранцэцэг гавьяат

52 кг:М.Бундмаа гавьяат, ОУХМ А.Цолмон

57 кг:Д.Сумьяа гавьяат

63 кг:Ц.Мөнхзаяа гавьяат, ОУХМ Ц.Цэрэннадмид

-70 кг:ОУХМ Ц.Наранжаргал

-78 кг:ОУХМ П.Лхамдэгд

+78 кг:ОУХМ О.Жавжмаа

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button