Ж.Амарсанааг огцруулах асуудлаар авсан завсарлагын хугацааг сунгалаа

УИХ-ын чуулганы хуралдааны ирц хүрэхгүй удсанаас 11.10 цагт эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

 

Дараа нь хуваарь ёсоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэхээр болов. Гэвч МАН-ын бүлгийн дарга С.Баярцогт  эл асуудлаар өнгөрсөн доло хоногт авсан завсарлагаа сунгахыг хүслээ.

Уг хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авч, завсарлагын хугацааг гурав хоногоор сунгалаа.

 Ингээд Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах асуудлыг Цагаан сарбн дараагаас хэлэлцэхээр боллоо. Тэгэхээр чуулганы хуралдаан ээлжит бусаар хуралдах нь тодорхой болж байх шиг байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button