Сонгогчийн хуулиар хангагдсан эрхийг зөрчвөл торгууль ногдуулна

УИХ-ын чуулганы 2015 оны нэгдүгээр сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, баталсан. Тэгвэл өнгөрсөн сард сонгуулийн санал авах өдөр мандатын тоог батадсан бөгөөд сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 29-өөр тогтоосон билээ.

Сонгуулийн тухай хуулийн танилцуулгыг тус хуулийн 4,5 дугаар зүйлээр үргэлжилж байна.

Хуулийн 4 дүгээр зүйлд Сонгуулийн үндсэн зарчмыг тодотгосон байна.

Үүнд, Сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхээ хангах бөгөөд сонгууль нь бүх нийтийнх байна. Сонгогч хүн өөрйн биеэр саналаа өгөх ёстой. Иргэн саналаа өөрийн шийдвэрээр өгөхөд хэн ч саад болох ёсгүй. Энэ бүхэн хуулиар хангагдана.

Мөн сонгогчийн хуулиар хангуулсан эрхийг зөрчвөл торгууль ногдуулна гэжээ.

 

–  Хувь хүнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу 192 мянган төгрөгийн торгууль ноогдуулна. Харин албан тушаалтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох гэнэ.  

–  Нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ноогдуулна.

–  Төрийн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол түүнийг төрийн албанд хоёр жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах юм байна.

Харин 5 дугаар зүйлд Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах зарчимыг тусгажээ.

Уг зүйлд тусгасан заалтыг Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл,  бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгуулийн үйл явцыг зохион байгуулах, түүнд оролцохдоо баримтлах ёстой.

Ингэхдээ дээрх байгууллагууд нь хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих сонгуулийн үйл ажиллагаа товлосон хугацаанд нэгдсэн журмаар эхлэх, дуусах, маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх; сонгогчийн эрх, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн этгээдэд  хуулийн хариуцлага  хүлээлгэх зэрэг үйл явцад дараах зарчмуудыг үргэлж санах хэрэгтэй юм.

1.    Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зарчим нь сонгогч саналаа нууцаар гаргахад хамаарахгүй.

2.    Сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэрийг гаргасан этгээд нь нэн даруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар нийтэд албан ёсоор мэдээлнэ.

3.    Хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан, албан тушаалтан сонгуулийн үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг түгээх үүрэгтэй.

4.    Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах дүрмийн үүрэг, зорилт бүхий төрийн бус байгууллага сонгуулийн төв байгууллагаас тогтоосон журмын дагуу сонгуулийн байгууллага, сонгуульд оролцогч бусад байгууллага, албан тушаалтан сонгуулийн хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, ажиглалт хийх, сонгогчийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, сонгогчид эрхээ эдлэхэд нь аргачилсан туслалцаа үзүүлэх зэргээр сонгуулийг хуулийн дагуу, шударгаар явуулахад дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах эрхтэй байна.

Маргаашийн хуулийн танилцуулгаараа 6-10 дугаар зүйлийн заалтуудыг үзүүлнэ. Энэ зүйл заалтад сонгуулийн тогтолцоо, түүний хэлбэр, төрөл, шат дамжлага, хугацаа гэж юу болох талаар тайлбарласан байна. Ингээд нэгдүгээр бүлгийн танилцуулга дуусах юм.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button