Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн нөхцөлд ард түмний дунд санал асуулга явуулж болно хэмээн заажээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хураах үед УИХ-аар гурван удаа оруулаад дэмжигдээгүй асуудлаар ард түмнээс санал асууж болно гэсэн заалтыг хасахаар болсноос гадна нууцаар санал авахыг гишүүдийн олонх дэмжив.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button