Сүмүүдэд шалгалт явуулж, зөрчилтэйг нь торгов

Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дэд даргын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг 2016 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Шалгалтаар нийт 57 объект хамрагдаж, галын аюулгүйн норм дүрэм, стандарт зөрчсөн 281 зөрчил илрүүлж, 49 зөрчил буюу 17.4 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 34, мэдэгдэл 17, дүгнэлт нэгийг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллажээ.

Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25-ын нэгдүгээр заалтыг үндэслэн “Конья” соёлын төвийг 250 мянган төгрөгөөр, “Гэгээн эх мариа” католик сүмийг 200 мянган төгрөгөөр, Монгол дахь “Махаяана уламжлалыг хадгалах төв”-ийг 100 мянган төгрөгөөр, нийт гурван субъектыг 550 мянган төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авчээ.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар сурталчилж, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж  мөрдөж ажиллах талаар 218 хүнд мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөг өгч, 11 байгууллагад дадлага сургуулийг зохион байгуулж, 314 хүн хамрагдсан байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button