Г.Ундармаа хүүхдийн амбулаторийн гурван өрөөг тохижуулна

Улсын Клиникийн Нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхим, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тохижилт, засвар хийж эцэг эх, хүүхдүүдийг баярлуулж байсанжүжигчин Г.Ундармаа дараагийн сайн үйлсийн аянаа хийхээр төлөвлөжээ.
Хүүхэд, багачуудыг багагүй баярлуулж яваа тэрээр тун удахгүй Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн Хүүхдийн тасгийн гурван өрөөг тохижуулж засварлахаар болсон байна.
Б.Сансар
olloo.mn