“Дүнжингарав-2016” төвийн бүсийн уралдаан болно

Сар шинийн баяр өнгөрөөгөөд  хурдан морины уралдаанууд эхэлдэг. Хоёр, гуравдугаар сард  багтаан томоохон уралдаанууд зохион байгуулагдах хуваарь гарчээ. Тухайлбал энэ сарын 28-нд “Дүнжингарав -2016” төвийн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин Хангайн бүсийн хаврын уралдааныг гуравдугаар сарын 06-нд Өвөрхангай аймагт зохион байгуулахаар болсон байна

Сүүлийн жилүүдэд унаач хүүхдүүдийн асуудал олон улсын болоод мэргэжлийн байгууллагынхны анхаарлын төвөд ороод байгаагаас үүдэн зарим уралдааныг зохион байгуулахгүй байх хүсэлт ч тавьж байгаа. Саяхан Төв аймгийнхан өөрийн нутаг дэвсгэр дээр морин уралдаан зохион байгуулуулахгүй байх шийдвэрийг гаргасан билээ. 

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button