А.Ариунболд: Шатахууны үнийн хямдралаас 80-100 тэрбум төгрөг хэмнэнэ

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо шатахууны үнийг бууруулах шаардлагыг Засгийн газар, нефть импортлогчдод тавьж ажилласны үр дүн гарч шатахууны үнийг 80-150 төгрөгөөр хямдруулж чадсан нь дандаа хар бараан мэдээ сонссоор залхсан иргэдэд цагаан сарын өмнө сонссон сайн мэдээний нэг байсан.

 

Тэгвэл дээрх ажиллагааны үр дүн буюу шатахууны үнийн хямдралаас иргэд 80-100 төгрөг тэрбум хэмнэнэ хэмээн МХЭАХННХ-ны ерөнхийлөгч А.Ариунболд үзэж байгаа юм байна. Засгийн газрын зүгээс нефть боловсруулах үйлдвэртэй болох ажлыг 2016 онд эхлүүлэх талаар ярьж байгаа бөгөөд дотоодын нефтийн үйлдвэртэй болсноор хэрэглэгчид хямд шатахуун хэрэглэх боломж бүрдэж жил бүр гадагшаа өгдөг 1.5 тэрбум доллар дотооддоо үлдэх боломж бүрдэх юм.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button