А.Сүхбат лекц уншина

Тун удахгүй сар шинийн баяр тохиох гэж байна. Ирж буй жилийн шинийн наймны сайн өдөр Дархан аварга А.Сүхбат “Хийморь 13” нэртэй лекцээ уншихаар болсон байна. Лекц Буянт-Ухаа спортын ордонд болох бөгөөд энэ үеэр түүний эхнэр Н.Гарамханд эрчүүдэд зориулсан иогийн хичээл заах гэнэ. Н.Гарамханд нь одоогоор 5D фитнесс клубт эрчүүдэд зориулсан иог заадаг юм байна.