АН-нд жижиг намуудтай эвсэх сонголт л үлдсэн үү

Энэ жилийн сонгуулийн өнгө ямар байх вэ гэдэг өнөөгийн эрх баригч намаас ихээхэн шалтгаална. Учир нь одоогийн улс төрийн бүхий л эрхийг гартаа атгаад буй АН-ынхны хувьд сонгуульд хэрхэн оролцох вэ, аль нам эсвэлтэй хамтарвал “гарах” магадлал өндөр вэ гэдэг тооцооллыг маш сайн хийснээр дахин төр барилцах эсэхээ шийднэ. Иймээс тус намынхны хэрэг зориг эхнээсээ бүтэж эхлэв үү хэмээн харагдах.

Тус намынхан МАН-ыг Засгаа хөөн гаргахдаа л эл бүхнийг бодож боловсруулсан байсан биз. Тэд дараа дараагийн парламентад гарсан ч бай, гараагүй ч бай МАН-ынхантай дахин хамтрах, эсвэл сөрөг хүчин, олонх цөөнх болж “тоглохгүй”-г л хичээж буй. Иймээс л тэд МАН-ын эртхэнээс засгаас гаргасан биз.

МАХН-тай эвсэн засаг барьж байгаагийн хувьд тэдний нүүдэл ээлжит сонгуулийн өмнө жижиг намуудыг өөртөө элсүүлж, хамтрах, эсвэх маягаар хүний олноор сонгуульд ялалт байгуулах бололтой.

Өөрөөр хэлбэл, АН-ынхан эвсэн хамтрахаас ирээдүйн гэрэл гэгээгээ олж харсан бололтой. Угаас дангаар орвол нэр хүнд нь МАН-ынхны ачаар нэлээн унасан, дээрээс нь Оюутолгой, Гацууртын ордыг хөдөлгөхдөө Монгол түмний хэрэг зоригт нийцүүлээгүйгээс олон ч хүний дургүйцлийг хүргэсэн. Тэдний хувьд ард иргэдээсээ Аж буй нь мэдээж, өөрсдөд нь саналаа өгөхгүй байх вий гэж.

Одоогийн байдлаар тус намынхан Ардчилсан намд Иргэний Зориг Ногоон намтай нэгдэх нь бараг л тодорхой болчих шиг боллоо.  Учир нь тус хоёр нам, намаа нэгтгэх санамж бичигт өнгөрсөн долоо хоногт гарын үсгүүдээ дарга нар нь зурчихсан.

Энэхүү ёслолын ажиллагаанд АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүд, ИЗНН-ын дарга С.Оюун, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болоод намуудын удирдлагууд бүгд оролцсон. Одоо үүнийгээ албан ёсны эцсийн шийдвэр болгон гаргахын тулд ИЗНН намуудынхаа бүх гишүүдээр хэлэлуүүлсэн болоход л болно.

Юутай ч ИЗНН-ын дарга С.Оюун, “Хуулийн хүрээнд АН-та нэгдэх эсэх хэлэлцүүлгээ явуулаад, шат шатны байгууллагууд шийдвэрээ гаргана” хэмээсэн.

Тэгвэл өнгөрөгч амралтын өдөр МҮАН-ын удирдах зөвлөл хуралдаж “МҮАН нь АН болон улс төрийн бусад нам, хүчинтэй хамтран ажиллахад бэлэн байгаа тухайгаа мэдэгджээ. Тэгэхээр МҮАН-ыг эгнээндээ элсүүлэх эсэх нь АН-ын шийдвэр байх нь. Харин АН ямар шийдвэр гаргах бол гэдэг сонин.

Гэхдээ улс төрийнхний дунд МАХН, АН-тай эсвэх болов уу яах бол гэсэн хүлээлт буй. Гэхдээ МАХН-ын ахмадууд МАН-тай эвсэхийг зөвлөөд буй. Харин МАХН-ын дарга АН-ын хуучин дарга Н.Алтанхуягтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан. Тэгэхээр МАХН-ын  дарга Н.Энхбаярын хувьд хувьд АН-тай дахин эвсэх сонирхол байж болох юм. Гэхдээ олонтойлгойтой АН-ын хувьд эл шийдвэрийг гаргана гэдэг бас хүнд асуудал.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button