УИХ-ын 47 гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлжээ

АТГ-аас жил бүр төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг авдаг. Өнөөдрийн байдлаар ХОМ-ийн бүрдүүлэлт 91.2 хувьтай байгаа аж. Нийт 40 мянган хүн АТГ-т мэдүүлэг өгөхөөс 270 нь төрийн өндөр албан тушаалтан буюу түүнтэй адилтгах зиндааны алба хаагчид байна.

Одоогоор 47 гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөд буй аж. Албан хаагчдын мэдүүлгийг энэ сарын 15-нд хүртэл  АТГ хүлээж авах бөгөөд сар шинийн өдрүүдэд тусгай хуваарийн дагуу буюу хоёрдугаар сарын 6, 7 болон 13, 14-ний бямба, ням гарагт ажиллах аж. Мөн цахим бүрдүүлэлтийн www.meduuleg.iaac.mn системийг 24 цагийн турш ажиллуулж байна.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button