Бар жилтнүүд сээтэгнэл, шохоорхолоос хол бай

Бар жилд төрсөн хүмүүсийн хувьд таатай жил айсуй. Бар жилтнүүдэд сэтгэл хөдөлгөм хайр дурлалын үйл явдлууд, хувь заяаны таатай тохиолдлууд албан тушаал ахих боломж олдоно. Бар нь шинэ шийдвэрүүд гаргаж дахин давтагдашгүй стилээрээ бусдаас ялгарах болно. Гэхдээ азаа гээхгүйн тулд ажил хэргээ бичин жилийн хэмнэлд тааруулах хэрэгтэй. Ингэснээр удаан хугацааны уналт, стрессээс хол байна.

 

Хайр дурлал бүхий л жилийн турш таныг дагана. Хайр дурлалтай холбоотой байдлууд сэтгэл санааны дарамт учруулох аюултай боловч аливаад амирлангуй хандаснаар хувийн амьдрал болон ажил дээрээ бүх асуудлыг шийднэ. Бар жилтнүүд ирж буй жилд ямар ч салбарт амжилтанд хүрч, нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлж, бусдын хүндлэлийг хүлээх боломжтой. Манлайлагч байх хүсэл болон бусдад захирагдахгүй байх нь улаан бичин жилийн хандлагатай тохирч байгаа боловч ийм зан араншин тогтвортой байдалд хүрэхэд саад болно.

 

Ирж буй жилд өрсөлдөгчийнхөө алдааг ашиглах, өөрийн тэвчээргүй байдлыг хянах хэрэгтэйгээс гадна эрч хүчээ хэт ихээр зарцуулах хэрэггүй. Ажил хэргээ өөрчлөх хэрэггүй. Хайр дурлалд шатамхай бар нь бичин жилд гүн мэдэмжийг мэдэрнэ. Бүх сээтэгнэл шохоорхолоос хол байж, жинхэнэ хайр дурлалаа хайснаар түүнийгээ олно. Бодол санаагаа амьдралд хэрэгжүүлэхэд танд итгэлтэй хүмүүс, сайн туслагч хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд гарах бүх үр дүнг нь сайтар тунгаан үзсэний дараа шийдвэрээ гаргахыг одод зөвлөж байна. Тохиолдох магадлалтай үйл явдлуудыг цаг хугацаанд нь тааварлаж, зальтай байх шаардлагатай тулгарна. Гэнэтийн зүйл, тогтворгүй байдлаар дүүрэн жилд бар жилтэн болгоомжтой байж, хүнд нөхцөлд төрөлхийн өөдрөг сэтгэлээ гээхгүй байгаарай.

Бар жилтний засал хариулга

1914 ОНЫ МОДОН БАР ЖИЛТЭН

Эр. Модонд суусан. Сундуй. Цанжид зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий.

Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхээс зайлсхий. Элэг цөс, ходоод, харшил, хөлийн өвчвөөс сэрэмжил.

 

1926 ОНЫ ГАЛ БАР ЖИЛТЭН

Эр. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Уушги, зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Шол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх, ходоодны өвчнөөс сэргийл.

 

1938 ОНЫ ШОРООН БАР ЖИЛГЭН

Эр. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авахаас зайлсхий.

Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийхээс зайлсхий. Элэг дөс, ходоод, харшил, хөлийн өвчнөөс сэрэмжил. Мод нахиалах үеэр болгоомжил.

 

1950 ОНЫ ТӨМӨР БАР ЖИЛТЭН

Эр. Төмөрт суусан. Гомбо, Дашзэвгэ зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги зүрх, ходоодны өвчвөөс сэргийл. Гол мөрний уc зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги, зүрх ходоодны өвчнөөс сэргийл. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил.

 

1962 ОНЫ УСАН БАР ЖИЛТЭН

Эр.Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийхээс зайлсхий.

Эм. Модонд суусан. Гомбо, Цанжид, Сундуй зэрэг ном айлтгуул. Хутга мэс оролдох, хөх өнгийн эд авахаас зайлсхий. Элэг, цөс ходоодны өвчнөөс сэргийл.

 

1974 ОНЫ МОДОН БАР ЖИЛТЭН

Эр. Төмөрт Суусан. Гомбо. Догсом зэрэг ном айлтгуул.  Хутга мэсний зүйл бүү ав.Уушги зүрх, ходоодны өвнөөс сэргийл. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил.

Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Чоно нохойд хазуулсан малын махыг идэхийг цээрлэ.

 

1986 ОНЫ ГАЛ БАР ЖИТГЭН

Эр. Модонд суусан. Гомбо. Сундуй зэрэг ном айлтгуул.  Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Ходоод, харшил өвчнөөс сэрэмжил. Мод нахиалах үеэр болгоомжил.

Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Энэ жилдээ мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий.

 

1998 ОНЫ ШОРООН БАР ЖИЛ

Эр. Төмөрт суусан. Гомбо, Дашзэвгэ зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл.

Эм. Төмөрт суусан. Гомбо,  Догсом зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав.Уушги зүрх, ходоодны өвнөөс сэргийл. Ад зэтгэр шулмын хорлолд өртөх магадлалтай.

 

2010 ОНЫ ТӨМӨР БАР ЖИЛ

Эр. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Ходоод, харшил, хөлний өвчнөөс сэрэмжил. Мод нахиалах үеэр болгоомжил.

Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Энэ жилдээ мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс сэрэмжил.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button