Луу жилтнүүдийн нийгэмд эзлэх байр суурь нэмэгдэнэ

Бич болон луу жил нь найз нөхдийн холбоотой. Эдгээр жилүүд нъ зан араншингаар төстэй, бие биедээ эергээр нөлөөлдөг. Улаан бичин жил нь луу жилтэнд өөрийн ажил хэрэгтээ олон амжилтад хүрэхийг бэлгэшээж байна. Гэхдээ луу жилтнээс хамаарахгүй нөхцөл байдал үүссэн шалтгаан,таашаал  авах дур хүсэл, залхуу зан чанараасаа болж амжилтанд хүрэхэд тийм хялбар байхгүй. Оны эхэнд луу жилтнүүд ихээхнэ хөдөмөрлөх хэрэгтэй. Эхэлсэн ажил хэргээ дуусга. Өмна тавьсан зорилгодоо хүрэхийн тулд мятрашгүй байх хэрэгтэй. Өөрийн арга барилдаа үнэнч байснаар санхүү амжилттай  байж сэтгэл санааны ханамжийг эдэлнэ. Гал бичин жил нь луунд шинэлэг бодол санаа, шинэ мэдлэгийн тусламжтай амжилтанд хүрэх боломжийг олгожээ. Улаан бичин жилд луу жилтний бүх давуу талууд нь илрэн гарч, санхүүгийн байдал сайжирч, шинэ мэдлэгт татагдсанаар танилын хүрээ тэлж, идэвхтэй харилцаанд орно.

 

Урлаг, соёл, шинжлэх ухааны салбарт хөдөлмөрлөдөг луунд маш таатай жил тохионо. Ажил хэрэгтээ үнэнч сэтгэлээсээ хандах нь амжилтанд хүргэхээс гадна, санхүүгийн орлого нэмэгдэх, нэр хүндийн өсөлтийг авчирна. Мэргэжлийн нэр хүнд өндөр байх нь албан тушаал ахих боломжийг эмэгтэй луунд авчирна. Ирж буй жилд өмнөх жилээс их зарлага гарах болно. 2016 он санхүүгийн тогтвортой байдлыг амлахгүй байна. Ашиг олох, орлогоо нэмэгдүүлэхэд гуравдугаар сарын дунд, зуны сарууд, арван нэгдүгээр cap болон оны төгсгөл таатай.

 

Дөрөвдүгээр сарын төгсгөл, тавдугаар сард хөрөнгө оруулалт хийхээс татгалзаж, хуучин өрөө дараарай. Хайр дурлалын сэтгэл хөдлөл гурав, тавдугаар сард тохиож, наймдугаар сарын төгсгөлд хувийн амьдралаа тогтворжуулна. Олон хүмүүсийн өмнө үг хэлэх, ажлын өндөр амжилтууд гаргах нь нэр хүнд, алдрыг авчирна. Ирж буй жилд өөрийн стиль имидж, олон нийтийн дунд биеэ авч явах байдал зэрэгтээ анхаарал хандуул. Лyy жилтний өрсөлдөх чадвар нэмэгдэх тул нийгэмд эзлзх байр суурь нэмэгдэнэ. Оны төгсгөлд хайр дурлалын адал явдал ихээхэн тохиолдоно.

 

Луу жилтний засал хариулга

 

1916 ОНЫ ГАЛ ЛУУ ЖИЛТЭН

Эр. Усанд дээр суусан. Лхам Алтангэрэл, Лусын балин зэрэг номноос айлтгуулж суудлаа засуулна. Худ ураг болохыг цээрлэ. Үерээс болгоомжил. Бөөр дотрын өвчнөөс сэргийл.

Эм. Гал дээр суустан. Сундуй, Ширнэн зэрэг номыг уншуул. Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Улаан идээ бүү гарга. Зун намрын цагт сэрэмжтэй бай.

 

1928 ОНЫ ШОРООН ЛУУ ЖИЛТЭН

Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил. Бөөрөндөө анхаар.

 

1940 ОНЫ ТӨМӨР ЛУУ ЖИЛТЭН

Эр. Усанд дээр суусан. Лхам Алтангэрэл, Лусын балин зэрэг номноос айлтгуулж суудлаа засуулна. Худ ураг болохыг цээрлэ. Үерээс болгоомжил. Бөөр дотрын өвчнөөс сэргийл.

Эм. Гал дээр суусан. Сундуй, Ширнэн зэрэг номыг уншуул. Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Улаан идээ бүү гарга. Зун намрын цагт сэрэмжтэй бай.

 

1952 ОНЫ УСАН ЛУУ ЖИЛТЭН

Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил.

 

1964 ОНЫ МОДОН ЛУУ ЖИЛТЭН

Эр. Усанд дээр суусан. Лхам Алтангэрэл, Лусын балин зэрэг номноос айлтгуулж суудлаа засуулна. Худ ураг болохыг цээрлэ. Үерээс болгоомжил. Бөөр дотрын өвчнөөс сэргийл.

Эм. Гал дээр суусан. Сундуй, Ширнэн зэрэг номыг уншуул.Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Улаан идээ бүү гарга. Зун намрын цагт сэрэмжтэй. Толгойн өвчнөөс сэргийл.

1976 ОНЫ ГАЛ ЛУУ ЖИЛТЭН

Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил. Бөөрөндөө анхаар.

 

1988 ОНЫ ШОРООН ЛУУ ЖИЛТЭН

Эр. Усанд суусан. Лхам, Бадамгарав, Алтангэрэл, Лусын балин зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил.

Эм. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

 

2000 ОНЫ ТӨМӨР ЛУУ ЖИЛТЭН

Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил. Бөөрөндөө анхаар.

 

2012 ОНЫ УСАН ЛУУ ЖИЛ ЖИЛТЭН

Эр. Усанд суусан. Лхам, Бадамгарав, Алтангэрал, Лусын балин зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил.

Эм. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авахаас болгоомжил. Улаан идээ бүү гарга.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button