Азтай байх жилтнүүдийн тоонд морь жилтнүүд багтжээ

Бичин жил морь жилтнүүдийг ивээнэ. Улаан бичин жилийн нөлөөгөөр морь жилтний давуу талууд нээгдэнэ. Морь жилтнүүд гал махбодьтой тул бичин жилтэй маш сайн уялдана. Гэхдээ хүмүүсийн дунд өөрийгөө сайн хянаж, хувиа хичээсэн байдлаа дарж, бусад хүмүүсийн ажил хэрэг, асуудлыг сонирхох хэрэгтэй. Ингэснээр хүмүүсийн дунд нэр хүндээ өсгөж, нөлөөгөө нэмэгдүүлнэ.
Бусадтай харьцах харилцаанд морь жилтнүуд зөвхөн өөрийн сонирхлыг тооцон үздэг тул хүмүүст илүү их анхаарал тавьж сурах хэрэгтэйгээс гадна бусдад өөдрөг байдлаа халдаах хэрэгтэй. Энэ нь наргианч зантай тань маш сайхан зохицдог чадвар. Тиймээс морь жилтнүүд орлого буурах, хайр сэтгэлийн холбоо хөндийрөх зэрэгт аль болох тайвнаар ханд. Ойр дотны хүмүүстээ материаллаг дэмжлэгийг ихээр өг. Намар хүртэл бүх ажил хэрэг тань таатай байх боловч орчноо өөрчлөх, нүүхээс татгалзаарай. Таны уур уцаартай байдал бизнестээ болон гэр бүлийнхэнийхээ хувьд бодлогогүй алхам хийхэд хүргэж болзошгүй.
Бичин жил нь морь жилтнийг хайр дурлалын сэтгэл хөдлөлд хүчтэй оруулах тул ажил хэргийн бүхий л төлөвлөгөөгөө нурааж болзошгүй. Олж авсан туршлага өсөн дэвшилтийг авчирч, ирэх нохой жилийн их орлогын үндэсийг тавъж өгнө. Бичин жилд азтай байх жилтний тоонд морь жилтнүүд багтжээ. Аз нь амжилтыг, амжилт нь орлогыг авчирах тул орлогын хэмжээг албан тушаал ахихтай хамт авч үз. Тавьсан зорилгодоо үнэнч байж, ачаалал дааснаар бүх саад бэрхшээлийг даван гарна. Хамтран ажиллагсдын тань нөлөө чухал тул ажил хэрэгтээ эрх тэгш оролцоорой.
Ингэснээр таныг өөдрөгөөр үнэлж цаашид тусалж, дэмжлэг сайн үзүүлнэ. Хувийн амьдрал, ажил хэрэг дээр амжилттай, эрч хүчтэй байх үе бол оны эхэн үе. Дараа нь өмнөх байрандаа очих боловч тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын хоёрдугаар хагасаас гэнэтийн өөрчлөлтүүд гарна. Зуны улиралд моринууд бусдыгаа тэргүүлнэ. Гэхдээ аравдугаар сард уналт эсвэл ямap нэгэн таагүй явдал болох аюултай. Тиймээс бүх зүйлд тэвчээртэй хандсанаар баяжих боломжтой.
Морь жилтний засал хариулга
1918 ОНЫ ШОРООН МОРЬ ЖИЛТЭН
Эр. Төмөрт суусан. Дашзэвгэ, Усан балин зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл.
Эм. Төмөрт суусан. Гомбо, Дашзэвгэ зэрэг ном айлтгуул. Хутга мэс бүү ав. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл.
1930 ОНЫ ТӨМӨР МОРЬ ЖИЛТЭН
Эр. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг уншуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэс оролдох, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Элэг цөс, ходоодны өвчнөөс сэрэмжил.
Эм. Модонд суусан. Гомбо, Сундуй зэрэг номыг уншуул. Хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам маргаан хийхээс зайлсхий.
1942 ОНЫ УСАН МОРЬ ЖИЛТЭН
Эр. Төмөрт суусан. Гомбо, Усан балин зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил. Ад зэтгэр шулмын хорлолд өртөх магадлалтай.
Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом, Усан балин зэрэг ном айлтгуул. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл. Ад зэтгэрийн хорлолд өртөх магадлалтай.
1954 ОНЫ МОДОН МОРЬ ЖИЛТЭН
Эр. Модонд суусан. Гомбо, Цанжид, Сундуй зэрэг номыг айлтгуул. Хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийхээс зайлсхий. Элэг, ходоодны өвчнөөс сэрэмжил.
Эм. Модонд суусан. Цанжид, Сундуй зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Энэ жилдээ мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам маргаан хийхээс зайлсхий.
1966. ОНЫ ГАЛ МОРЬ ЖИЛТЭН
Эр. Төмөрт суусан. Гомбо, Дашзэвгэ зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Энэ жилдээ чоно нохойд хазуулсан малын махыг идэхээс цээрлэ. Хутга мэсний зүйл бүү ав.
Эм. Төмөрт суусан. Гомбо, Дашзэвгэ зэрэг ном айлтгуул. Хутга мэс бүү ав. Ад зэтгэр шулмын хорлолд өртөх магадлалтай.
1978 ОНЫ ШОРООН МОРЬ ЖИЛТЭН
Эр. Модонд суусан. Сундуй, Цанжид зэрэг номыг айлтгуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийхээс зайлсхий. Элэг цөсний өвчнөөс сэрэмжил.
Эм. Модонд суусан. Цанжид, Сундуй зэрэг номыг айлтгуул. Хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий.
1990 ОНЫ ТӨМӨР МОРЬ ЖИЛТЭН
Эр. Төмөрт суусан. Гомбо, Усан балин зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэсний зүйл бүү ав. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл.
Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом, Усан балин зэрэг ном айлтгуул. Энэ жилдээ чоно нохойд хазуулсан малын махыг идэхээс цээрлэ. Уушги зүрх, ходоодны өвнөөс сэргийл.
2002 ОНЫ УСАН МОРЬ ЖИЛТЭН
Эр. Модонд суусан. Гомбо, Цанжид, Сундуй зэрэг номыг айлтгуул. Суудлын засал хийлгэ. Хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Лусын хорлолд өртөх магадлалтай.
Эм. Модонд суусан. Цанжид, Сундуй зэрэг номыг айлтгуул. Мод огтлох, хутга мэс оролдох, хөх өнгийн эд авах, хэл ам маргаан хийхээс зайлсхий.
2014 ОНЫ МОДОН МОРЬ ЖИЛТЭН
Эр. Төмөрт суусан. Гомбо, Усан балин зэрэг ном айлтгуул. Суудлын засал хийлгэ. Уушги зүрх, ходоодны өвчнөөс сэргийл.
Эм. Төмөрт суусан. Гомбо, Догсом, Усан балин зэрэг ном айлтгуул. Энэ жилдээ чоно нохойд хазуулсан малын махыг идэхээс цээрлэ. Уушги зүрх, ходоодны өвнөөс сэргийл.