Зика вирусын халдвар Хятадад бүртгэгджээ

Дэлхийн олон оронд аюулын ханга дэлдээд буй зика вирусын халдвар манай өмнө хөрш Хятад улсад бүртгэгджээ.

Уг мэдээллийг БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснийг "Синьхуа" агентлаг иш татан мэдээлсэн байна

Хятадын Зянси мужийн оршин суугч зикагийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд тус мужийн эрүүл мэндийн төв өвчтөнг тусгаарлаж, эмчилгээ хийж эхэлжээ.

Өвчтөн өнгөрсөн сард Венесуэл улсад жуучлалаар очсон гэнэ. Тэрбээр тус улсад байхдаа өндөр халуурсан бөгөөд энэ сарын 5-нд шинжилгээ авахад халдвар авсан нь тогтоогдсон байна. Халдвар авсан өвчтөн эрэгтэй бөгөөд 34 настай гэнэ.

Зика вирус анх Ази тивийн Тайланд улсад бүртгэгдсэн билээ.  Зикагийн халдвар авсан 3-5 сая иргэн байгаа бөгөөд дэлхийн 55 оронд тархаад буй юм.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button