Ихэнх нутгаар цасан шуургатай байна

Өчигдөр өглөөнөөс эхлэн цаг агаар эрс хүйтэрч, орон нутагт цасан шуурга шуурах талаар албаныхан мэдээлсэн юм. Тэгвэл өчигдөр оройны байдлаар Дархан-Уул, Дундговийн замуудад цасан шуурга шууран үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг иргэд цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Мөн Завхан, Говь-Алтай зэрэг аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, зарим зам давааг хаагаад байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлж байна. 

Тиймээс хөдөө орон нутгийг зорьж байгаа иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хянан зам тээврийн хөдөлгөөнд дүрмээ сахин анхаарал болгоомжтой оролцохыг албаныхан сэрэмжлүүлж байна. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button