Хулгана жилтнүүд мөнгө санхүүдээ хэмнэлттэй хандаарай

Гэхдээ зундаа тэдний хувийн амьдралд сэтгэл зовоох зүйл гарч хайр дурлалын асуудал ажил албанд нь саад болно. Намрын улирал харин төгс зохицол, олсон амжилтаараа бахархах сэтгэл ханамжийг авч ирнэ. Оны сүүлчээр ажил амжилтын шатаар ахин нэг дээшлэх боломж гарна. Ерөнхийдөө хулгана жилтнүүд өөрийн мөрөөдөлдөө хүрч, гайхамшигтайгаар дурлаж, баяжина. Гэхдээ хамгийн чухал нь тэмцэж олсон нөхцөл байдлыг тэр чигээр нь хадгалж төнгө санхүүгээ ухаалгаар зохицуулж, чухал харилцаа холбоонд хайхрамжгүй хандахгмй байж, танд бэлэглэж буй гялалзсан боломжийг залхуурал, их зангаасаа болж алдахгмй байх хэрэгтэй.Тогтвортой бус, гэнэтийн бэлгээр дүүрэн жил байж орлогоо нэмэгдүүлэх болно.
Орлого нэмэгдэх нь хайр дурлалын асуудал, албан тушаал ахих зэрэгтэй давхацна. Оны төгсгөлд хуучин өрөө өгөх, томоохон зарлага гаргах эсвэл хөрөнгө оруулалт хийнэ. Дөрөв, тав, зургаадугаар cap нь идэвхтэй ажил, орлогын cap. Харин арав болон арваннэгдүгээр сард зарлага ихтэй байх тул төнгө санхүүдээ хэмнэлттэй хандаарай.
Хулгана жилтний засал хуриулга
1912 ОНЫ УСАН ХУЛГАНА ЖИЛТЭН
Эр. Галд суусан. Сундуй, Ширнэн, Сэдэд зэрэг номыг уншуул. Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Толгойн өвчнөөс сэргийл.
Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл айлтгуулж суудлаа засуул. Энэ жилдээ хар, шар өнгийн эд авахыг тэвч. Бөөр дотрын өвчнөөс сэргийл. Лусын хорлолоос болгоомжил.
1924 ОНЫ МОДОН ХУЛГАНА ЖИЛТЭН
Эр. Усанд суусан. Лхам, Алтангэрэл номуудыг айлтгуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Лусын хорлолд өртөх магадлалтай.
Эм. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Унаа мал авах, унахаас болгоомжил.
1936 ОНЫ ГАЛ ХУЛГАНА ЖИЛТЭН
Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа малнаас болгоомжил.
Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл номуудыг айлтгуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил. Бөөр савны өвчнөөс сэрэмжил.
1948 ОНЫ ШОРООН ХУЛГАНА ЖИЛТЭН
Эр. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар, шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил.
Эм. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Унаа мал авахаас болгоомжил.
1960 ОНЫ ТӨМӨР ХУЛГАНА ЖИЛТЭН
Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сэдэд, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв. Унаа мал авах, унахаас болгоомжил.
Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Загас гахайн мах идэхгүй бай. Үе мөчний өвчнөөс сэрэмжил.
1972 ОНЫ УСАН ХУЛГАНА ЖИЛТЭН
Эр. Усанд суусан. Лхам, Алтангэрэл номуудыг айлтгуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил.
Эм. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Улаан идээ бүү гарга.
1984 ОНЫ МОДОН ХУЛГАНА ЖИЛТЭН
Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж,
Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Найранд бүү яв.
Эм.Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жилдээ хар шар өнгийн эд бүү ав. Бөөр сав анхаар.
1996 ОНЫ ГАЛ ХУЛГАНА ЖИЛТЭН
Эр. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Загас гахайн мах идэхгүй бай.
Эм. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Унаа мал авахаас болгоомжил.
2008 ОНЫ ШОРООН ХУЛГАНА ЖИЛТЭН
Эр. Галд суусан. Лхам бурхан тахиулж, Ширнэн, Сундуй уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Унаа мал авахаас болгоомжил.
Эм. Усанд суусан. Лхам, Алтангэрэл зэрэг номуудыг айлтгуул. Суудал засуул. Энэ жшщээ хар шар өнгийн эд бүү ав. Үер, уснаас болгоомжил.