Үхэр жилтнүүд үзэл бодолдоо үнэнч байвал амжилтад хүрнэ

Үхэр жилд төрсөн хүмүүс энэ онд их хөдөлтмөрлөж, өсөн дэвжих жил тохионо. Тогтворгүй ааш зантай бичин жилийн байнгын өөрчлөлтөнд дасахад хунд байна. Үхрүүдийн амьдралын хэвийн хэмнэл нь дэс дараалалтай, тайван, гэнэтийн бус байдаг тул, маш их тэвчээртэй байж, бусдад амирлангуй сэтгэлээр хандах хэрэгтэй.

 

Есдүгээр сараас эхлэн ажил хэрэг сайжрах болно. Шинэ боломж нээгдэх, хамтрагчтайгаа ашигтай байдлаар харьцсанаар ажил хэргээ өргөсгөнө. Хэт их хаалттай, мухар сүсэг ихтэй байх нь ажлын таатай нөхцөлд саад болох хандлагатай. Биеэ даасан байдлыг үхэр жилтнүүд ашиглан, өөртөө ашигтай байдлаар эргүүлэх боломжтой. Ажил хэргээ өөрийн аргаар гуйцэтгэх, амьдралдаа содон шийдвэрүүдийг гаргах нь бусдад үлгэр жишээ болно. Мөн олон хүмүүсийн дунд нэр хүндтэй болох жил. Үргэлж тэргүүлэгч байх гэсэн үхэр жилтний хүсэл нь бичин жилийн амбиц, манлайлагч байх хүсэлтэй тохирч байна.

 

Ирж буй жил бүхий л хайр халамж, ротантик байдлаа хайртай хүндээ харуулах боломжийг олгоно. Оны сүүлээр хайр дурлалын хувьд азтай байна. Тогтворгүй зан ааштай бичин жил нь үхэр жилтний гэр бүлийн тогтвортой байдлыг алдагдуулж чадахгүй. Үхэр жилтнүүд өөрсдийн мэргэжлийн чиглэлээ өөрчлөх хэрэггүй. Үхрүүд нь бусад жилтнүүдээс дэс дараалалтай байдал, ажил хэрэгч чанараараа ялгарах болно. Таны өрсөлдөгч нар байнга яарч, алдаа гаргаж байх тул та өөрийн үзэл бодолдоо үнэнч байвал эцсийн эцэст амжилтанд хүрнэ.

 

Үхэр жилтний засал хариулга

 

1913 ОНЫ  УСАН ҮХЭР ЖИЛТЭН

Эр. Хийд суусан. Лхам, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

Эм. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

 

 1925 ОНЫ МОДОН ҮХЭР ЖИЛТЭН

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил.

Эм. Шороон дээр суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Түүхий махнаас цээрлэ. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.

 

1937 ОНЫ ГАЛ ҮХЭР ЖИЛТЭН

Эр. Хийд суусан. Лхам, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

Эм. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг дээрлэ.

 

1949 ОНЫ ШОРООН ҮХЭР ЖИЛТЭН

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид уншуул. Энэ жил зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Нойргүйтэх, сэтгэл санаа тогтворгүйтэхээс сэргийл.

Эм. Шороон дээр суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Суудлын засал хийлгэж болно. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв.

 

1961 ОНЫ ТӨМӨР ҮХЭР ЖИЛТЭН

Эр. Хийд суусан. Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

Эм. Ууланд суусан. Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

 

1973 ОНЫ УСАН ҮХЭР ЖИЛТЭН

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Нойргүйтэх, сэтгэл санаа тогтворгүйтэхээс сэргийл.

Эм. Шороонд суусан. Сундуй, Санжидзэрэг ном уншуул. Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.

 

1985 ОНЫ МОДОН ҮХЭР ЖИЛТЭН

Эр. Хийд суусан. Лхам, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

Эм. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

 

1997 ОНЫ ГАЛ ҮХЭР ЖИЛТЭН

Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил. Газар хөдлөх цагаар хянуур бай.

Эм. Шороон дээр суусан. Сундуй, Санжид зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Бэлэвсрэлийн газар бүү яв. Лyc хорлолоос болгоомжил.

 

2009 ОНЫ ШОРООН ҮХЭР ЖИЛТЭН

Эр. Хийд суусан. Лхам, Ширнэн зэрэг ном уншуул. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.

Эм. Ууланд суусан. Гомбо, Банзрагч зэрэг ном ушпуул. Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button