Тахиа жилтнүүдийн орлого ихээр нэмэгдэж баярлуулна

Ажил хэрэгт амжилт тохиох, таатай цаг хугацаа ирлээ. Өөрийн хүч чадалдаа итгэлтэй тахиа жилтнүүд албан тушаал ахихад хамаг анхаарлаа төвлөрүүлсэн байна. Бага зэргээр өсөн дэвжих нь өөрийн хүч чадлаа бүтэн жилийн турш үр дүнтэйгээр ашиглахад тустай. Тахиа нь өрсөлдөх дуртай тул мэргэжлийн салбарт хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн тохиолдолд оны сүүлд илүү сайхан үр дүнд хүрнэ. Хайр дурлал, романтт харилцаа ажил хэргийн сонирхолтой давхцана. Оны эхний хагаст өмнө байгуулсан амжилтаа бататгахад тохирно.
Хүчтэй сэтгэгдэл, хамааралтай байдал нь таны амьдралыг бүрэн өөрчлөх магадлалтай. Хэт их өөдрөг сэтгэлтэй байх эсвэл адал явдалд оролцсоноор сөрөг үр дүнтэй тулгарна. Жилийн ерөнхий шинж чанарыг даган үсчих хэрэггүй. Тухайн өөрчлөлтүүд нь үргэлж солигдоно. Шороон махбодьтой тул ирж буй жил тохиох бүхий л хүндрэлийг давна. Гэр бүлийн тав тух, хангалуун амьдрал нь тогтворгүй байдал, саад бэрхшээлийг даван туулахад тусална. Гэр бүлтэй тахиа жилтнүүд оны төгсгөлд өөрийн орлогоо ихээр нэмэгдүүлэх боломжтой. Оны хоёрдугаар хагаст гэр бүлээ батлуулахад таатай. Хоёр, тавдугаар сарууд болон зуны саруудад хайр дурлалын адал явдал, хардалт, дур шуналаар дүүрэн өнгөрнө.
Есдүгээр сард дотоод сэтгэлийг тэнцвэржүүлж, харилцан итгэлцэл, хүндлэлд хүрнэ. Хардалтаас салж, эргэн тойрны хүмүүстэй таагүй байдлаар харьцахаа больсон үед л нэр хүндээ сайжруулна. Бүхий л ажил хэрэг оны хоёрдугаар хагаст амжилттай байна. Тахиа жилтэн санаандгүй байдлаар тушаал дэвших, хөдөлмөрийг нь зохих хэмжээнд үнэлэх зэрэг таатай зүйлсийг амлажээ. Ялангуяа урлаг, загварынхан, уран бүтээлтэй холбоотой мэргэжилтэй хүмүүст нэн таатай жил. Санхүүгийн хувьд эерэг ч бус сөрөг ч бус жил байх бөгөөд өөрсдийн орлогоо зөв захиран зарцуулахыг зөвлөж байна.
Хоёрдугаар сарын сүүл, гуравдугаар сарын эхээр орлого орж ирэх боломжтой. Харин дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр зарлага гаргах хандлагтай тул гэр орондоо өөрчлөлт хийх, томоохон худалдан авалт хийхэд таатай. Долоодугаар сарын хоёрдугаар хагаст хувийн бизнес эрхлэгчдэд сонирхолтой саналууд ирнэ. Оны төгсгөлд орлого ихээр нэмэгдэж таныг баярлуулна.
Тахиа жилтний засал хариулга
1921 ОНЫ ТӨМӨР ТАХИА ЖИЛТЭН
Эр. Хийд суусан. Лхам, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.
Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Гудас дэвсгэр, өвс хадах, газар хөдлөх, цас унах, хүйт хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, яр шарх гарах, үс унах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил.
1933 ОНЫ УСАН ТАХИА ЖИЛТЭН
Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Норгүйтэх, сэтгэл санаа тогтворгүй байхаас сэргийл.
Эм. Шороон дээр суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ. Лус хорлолоос болгоомжил.
1645 ОНЫ МОДОН ТАХИА ЖИЛТЭН
Эр. Хийд суусан. Лхам, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Салхи шуурганаас болгоомжил.
Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Хутга мэс бүү ав. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
1957 ОНЫ ГАЛ ТАХИА ЖИЛТЭН
Эр. Огторгуйд суусан. Банзрагч, Санжид молом зэрэг ном уншуул. Зэс төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил. Газар хөдлөх цагаар хянуур бай.
Эм. Шороон дээр суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном ушпуул. Суудлын засал хийлгэж болно. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.
1969 ОНЫ ШОРООН ТАХИА ЖИЛТЭН
Эр. Хийд суусан. Лхам, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ.Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.
Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Ам ангах, яр шарх гарах, үс унах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил.
1981 ОНЫ ТӨМӨР ТАХИА ЖИЛТЭН
Эр. Огторгуйд суусан. Чойжоо, Банзрагч зэрэг ном уншуул. Нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Норгүйтэх, сэтгэл санаа тогтворгүй байхаас сэргийл.
Эм. Шороон дээр суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Түүхий махнаас цээрлэ. Газар шороо ухах, оршуулгын газар бүү зүглэ.
1993 ОНЫ УСАН ТАХИА ЖИЛТЭН ЖИЛТЭН
Эр. Хийд суусан. Лхам, Догсом, Ширнэн зэрэг ном уншуул. Хэрүүл маргааныг цээрлэ. Үхсэн малын мах бүү ид. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл.
Эм. Ууланд суусан. Гомбо, Жадамба, Банзрагч зэрэг ном уншуул. Ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ идэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Яр шарх гарах, үс унах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил.
2005 ОНЫ МОДОН ТАХИА ЖИЛТЭН
Эр. Огторгуйд суусан. Намхайнинбу, Банзрагч зэрэг ном уншуул. Энэ жил шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэж болохгүй. Толгой үе мөчний өвчнөөс сэрэмжил. Газар хөдлөх цагаар хянуур бай.
Эм. Шороон дээр суусан. Сундуй, Санжид молом зэрэг ном уншуул. Алт мөнгө, зэс төмөр авахгүй. Газар шороо ухах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар бүү зүглэ.