ДДУС-ийг Төрийн шагналт зураач Д.Амгалангийн нэрэмжит болгов

Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Монгол Улсын Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит болголоо.

Соёл урлагийн их сургууль нь Хөгжмийн урлагийн сургуульТеатрын урлагийн сургууль , Дүрслэх, дизайн урлагийн сургууль, Радио, телевиз медиа урлагийн сургууль , Соёлын сургууль, Бүжгийн урлагийн сургууль  гэсэн бүтцийн зургаан салбар сургууль Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж, Соёл урлаг судлалын хүрээлэн, Бадмаараг ахлах сургууль, дөрвөн төв, 24 тэнхим, Захиргааны зургаан газар, СУИС-ийн захиргаанд төвлөрсөн сангаас санхүүждэг нийтлэг үйлчилгээ үзүүлдэг Оюутан театр, Номын сан, Оюутны хөгжлийн төв, Мэдээллийн төв, “Харзтай” Соёл урлагийн их сургуулийн эко зуслан, Дуу бичлэгийн студи гэсэн зургаан нэгжтэйгээр сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлийн үйл ажиллагаа явуулдаг билээ. Үүний нэг  салбар сургууль нь Дүрслэх, дизайн урлагийн сургууль юм.

Монгол улсын Төрийн шагналт, Ардын зураач Дагдангийн Амгалан нь 1933 оны есдүгээр сарын 20-нд тэр үеийн Дорнод Аймгийн Хонгор сум одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт Бор хөндий гэдэг газар малчин ард Дагдангийн тавдугаар хүү болон төржээ.

1950 онд Улаанбаатар хотод Дүрслэх Урлагийн Дунд Сургууль, 1963 онд Москва хотод В.И.Суриковын нэрэмжит Уран Зургийн Дээд Сургууль төгссөн. 1951 онд “Хавар цаг” зургаа зурсанаар уран бүтээлийн зам нь эхэлсэн.

Амьдралынхаа туршид уйгагүй уран эрэл хайгуул хийж, уран зургийн олон арга барилыг баяжуулан өөрийн өвөрмөц өгүүлэмж, зохиомж, өнгө аясаар олон арван бүтээл туурвиснаас бар зургийн шинэлэг арга нэвтрэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнийг уншигч олон маань "Сайн байна уу, ээж ээ" гэдэг алдарт бүтээлээр нь хамгийн сайн мэдэх биз ээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button