УИХ болон орон нутгийн хуралд давхар нэр дэвшиж болохгүй

УИХ-ын чуулганы 2015 оны нэгдүгээр сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, баталсан. Тэгвэл өнгөрсөн сард сонгуулийн санал авах өдөр мандатын тоог батадсан бөгөөд сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 29-өөр тогтоосон билээ. Манай сайт уг хуулийн танилцуулгыг хүргэж байгаа бөгөөд энэ удаа  хоёрдугаар бүлгийн 12-15 дугаар зүйлийг танилцуулж байна.

12 дугаар зүйлд, УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн тухай заажээ.

Нэр дэвшигчийг санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам УИХ-ын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх ёстой аж. Нэг үгээр, сонгууль болохоос зургаан сарын өмнө бүртгэлтэй намаас нэр дэвшиж болно. Мөн намууд эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд оролцож, хүнээ нэо дэвшүүлж болох аж. Харин манай томоохон намууд ирэх сонгуульд эвсэж орохыг илүүд үзэж буй. Учир нь дангаар орвол ялах магадлал бага хэмээн үзэж байгаа юм.

Үүнээс гадна уг хуульд шаардлага хангасан иргэн бие даагчаар нэр дэвшиж болно гэж заажээ.

Харин 13 дугаар зүйлд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг тодотгосон байна. Үүнд, УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй хэмээн заажээ.

Мөн УИХ-д суудалгүй нам ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж болно хэмээн заажээ. Үүнээс үзэхэд УИХ-д суудалгүй нам ч Ерөнхийлөгчид хүнээ өрсөлдүүлж болох нь гэж ойлгогдож байна.

14 дүгээр зүйл.Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн тухай өгүүлсэн байх агаад тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй ажээ.

Гэхдээ аль ч уг хуулиар давхар нэр дэвшихийг хориглосон байна. Тодруулбал, тухайн нэр дэвшигч УИХ болон орон нутгийн хуралд давхар нэр дэвшиж болохгүй ажээ. Тэгэхээр сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж байгаа иргэн УИХ эсвэл орон нутгийн хуралд нэр дэвших үү гэдгээс аль нэгийг сонгож байж нэр дэвшигчээр бүртгүүлэх ёстой. Инхүү давхар нэр дэвшихийг хуулиар хязгаарлажээ.

Ийнхүү Сонгуулийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн танилцуулга өндөрлөлөө.

Дараагийн удаа тус хуулийн гуравдугаар бүлгийн Сонгуулийн үйл ажиллагааг хэрхэн явуулах тухай зүйл заалтын танилцуулгыг эхлүүлнэ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button