С.Ганбаатарыг МҮЭХ-ны хүндэт Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас чөлөөлөх нь

Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн хурал энэ сарын 19-нд хуралдах тов зарлагджээ. Тус хурлаар Хөдөлмөрийн үндэсний намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны хүндэт Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас чөлөөлөх талаар хэлэлцэх тухай мэдээлэл тархлаа. Ийнхүү С.Ганбаөатар гишүүнийг тойрсон асуудлууд ар араасаа цуврах болов.
Түүнийг боловсролгүй л гэнэ. Наын даргын суудлаа өгөх ёстой хэмээн залуус нь мэдэгдэл хийнэ. Буруу шийдвэр гаргаж, намынхаа дотоод асуудлуудыг гажуудуулсан л гэнэ. Энэ мэтээр түүний эсрэг дайралтууд ар араасаа хөвөрч байна. Үүндий хариуд тэрбээр мэдэгдэл хийхдээ "Миний эсрэг турхирч явцгүй мэдээлэл тарааж байгаа нөхдүүд хэн нэгний цаашлаад нам эвслийн бууны нохой битгий байгаасай” хэмээн хэлсэн. Ингэснээр тэрбээр өөрийг нь эсэргүүцэж буй хүмүүсийн дургүйг улам бүр хүргэчихсэн гэхэд болно. Ийнхүү ХҮН-ынхан дотроо хагаралдаж, үүний уршгаар С.Ганбаатар хийгээд намын нэр хүнд унаж эхлэв.
Г.Уянга
olloo.mn