МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, чуулган эхлээгүй байна

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар нөгөө л ээлжит бус чуулганы асуудлыг хэлэлцэж буй.

УИХ-ын ээлжит бус чуулганыг даваа гарагт нээх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй учир өнөөдрийг хүртэл хойшлуулсан. АН-ын бүлэг МАН-ын бүлгийн гишүүдээс шалтгаалан ирц бүрдэхгүй байна гэж байсан бол МАН-ын бүлэг "АН өөрсдөө ирцээ бүрдүүлчих. Ирц бүрдсэн цагт бид хуралдаандаа суухад бэлэн" гэж байсан.

Харин АН-ын хувьд ирцээ бүрдүүлж, 35 гишүүнээ бугдийг хуралдаанд нь суулгана хэмээн мэдэгдэж байсан.

Гэвч өнөөдөр 09.00 цагаас чуулганы нээлт хийх байсан ч одоог хүртэл эхлээгүй байна. Чуулганы нээлт хийгээгүйгээс шалтгаалан байнгын хороод болон бусад товлогдсон хурлууд бүгд хойшлоод байна.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button