Огюст Родины "Үнсэлт" 2.2 сая еврогийн үнэд хүрчээ

Францын нэрт уран барималч Огюст Родины “Үнсэлт” хэмээх хүрэл хөшөө Парис хотноо дуудлага худалдаанд оржээ. Улмаар түүний урласан баримлыг АНУ-ын нэгэн цуглуулагч 2.2 сая еврогоор худалдан авсан байна.

 

Тус хүрэл баримал 85 сантиметрийн өндөр бөгөөд 1927 онд Огюст урлаж байсан аж. Дуудлага худалдааг зохион байгуулагчид хүрэл баримлыг ийм хэмжээний үнэд хүрнэ гэж өмнө нь тооцоолж байгаагүй гэнэ. Ямартай ч  “Үнсэлт” гэх уг баримал Огюст Родины амьд сэрүүн ахуйдаа урласан болон нас барсных нь дараа худалдаалагдсан бүх бүтээл дундаас нь хамгийн үнэтэй баримал болж байна.

Монголын мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button