Хоёр бөхт тэмээний уралдааныг геннист бүртгүүлнэ

“Түмэн тэмээ-Тэмээн аяллын холбоо”-ны санаачилгаар жил бүр уламжлал болгон зохиодог “Тэмээний баяр” өвлийн наадам ирэх сарын 6,7-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болох гэж байна.
Энэ жилийн хувьд “Монгол тэмээ-999” өвлийн наадам болгон өргөтгөж хоёр бөхт тэмээний уралдааныг дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бүртгүүлэхээр мянган тэмээ уралдуулах ажээ. Уралдаанд тус аймгийн 15 сумаас гадна бусад тэмээчид урилгаар оролцох аж.
Ийнхүү уг арга хэмжээ 19 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Г.Уянга
olloo.mn