"Шадар сайдаар томилж болохгүй хүнийг МАН-ын бүлгийн дарга дэмжиж байна"

УИХ-ын чуулганы хуралдаан МАН, МАХН-ынхан ажилдаа танхимд орж ирээгүйгээс эхлээгүй байна. Энэ хооронд АН-ын гишүүд чөлөөт ярилцлага хийж, өөрсдийн ажил үүргээ дүгнэхийн зэрэгцээ ээлжит бус хуралдаандаа ирэхгүй байгаа бүлгүүдийг хуралдаандаа ирэхийг шаардсаар байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Зоригт " МАН-ын гишүүд өрөөндөө байгаа ирцтэй гээд байгаа боловч албан өрөөгөөр нь явахаар байхгүй байна. Зарим нь дулаан оронд зугаалаад зургаа авахуулаад явж байна. Гэтэл зарим гишүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад дэмжихгүй бол хуралдаанд оролцохгүй гэж байна. Гэм буруутай нь тогтоогдоод Шадар сайдаар томилж болохгүй хүнийг МАН-ын бүлгийн дарга дэмжээд байгаад дургүй хүрч байна. МАН-ын гишүүд хуралдаандаа оролцох ёстой" гэлээ.

Харин УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж "МАН, МАХН-ын хооронд наймаа явагдаж байна. Намайг дэмжвэл бас өөрсдийг чинь дэмжинэ гэсэн тохироо явж байгаа. Цаашлаад сонгуульд нэгдэж орохоор ярьж байгаа" гэлээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button