Ам.долларын ханш 2029 төгрөгтэй тэнцлээ

Ам.долларын ханшийн өсөлт энэ хавар үргэлжлэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар валют арилжааны төвүүдэд нэг ам.доллар 2026 төгрөгтэй тэнцэж байгаа бол зарим арилжааны банкуудад 2028-2029 төгрөгтэй тэнцэж байна. 

Эдийн засагчдын  үзэж буйгаар  Монгол улсад орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байгаа тул ам.долларын ханш ийнхүү өссөөр байна хэмээн онцолсон. 

Гадны хөрөнгө оруулалт, уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн уналтаас үүдсэн валютын өсөлт ийнхүү 2029 төгрөгтэй тэнцлээ. Харин энэ өсөлт ойрын хугацаанд буух төлөвгүй байгаа нь эрх баригчдын санааг зовоож байна.

Дашрамд дуулгахад энэ оны улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөг байхаар тооцсон билээ. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button