Д.Отгонцэцэг Азийн аварга боллоо

Ази тивийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн 55 кг-д зодоглосон Д.Отгонцэцэг Ази тивийн аварга боллоо. Аваргын төлөө Энэтхэгийн бөх Прияанкатай барилдаж 2:2-оор яллаа.
Тэрбээр шигшээ наймд БНСУ-ын бөхөд 9:5-аар хожигдож яваад цэвэр дарж хагас шигшээд шалгарсан юм. Улмаар хагас шигшээд Японы Момока Кадояаг 6:5-аар хожиж аваргын төлөө барилдахаар болсон юм.
Ийнхүү манай бөх тивийн аваргын алт, мөнгө, хүрэл медальтай болж байгаа юм.
Б.Сансар
olloo.mn