Дөрвөн жилийн турш татвараа төлөөгүй тээврийн хэрэгслүүдийн эрхийг хасна

Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг авто машиных нь улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр журам өнгөрсөн оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн. Журмын дагуу авто машиных нь дугаарын сүүлийн цифр нь 2, 7-гоор төгссөн бол энэ сардаа багтаан татвараа төлөх үүрэгтэй. Энэ мэтээр жолооч нар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарын сүүлийн орны тооноос хамаарч татвараа төлж, оношлогоондоо орох учиртай.
Гэвч зарим жолооч нарын дунд дөрвөн жилийн турш автомашиныхаа татвараа төлөөгүй, үзлэг оношлогоонд нь хамруулаагүй нь олон байгаа ажээ. Мөн ашиглахгүй байгаа тээврийн хэрэгслүүд ч олон байгаа гэнэ. Тиймээс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд татвараа төлөөгүй болон, ашиглагдаха байсан ч бүртгэлтэй хэвээр байдаг автомашинуудыг Улсын бүртгэлээс хасаж, замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь хязгаарлахаар болжээ. Мөн улсын хилээр гараад эргэж ирээгүй тээврийн хэрэгслийг ч хасах аж.
Энэ дагуу улсын хэмжээнд 105 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах тооцоо гарчээ. Үүнээс сүүлийн дөрвөн жил татвараа төлөөгүй 97.770 тээврийн хэрэгсэл байгаа аж.
Гэхдээ жолооч нар хүсвэл татвараа төлж, торгууль шийтгэлээ хүлээсний дараа атомашиныхаа эрхийг сэргээлгэж болох юм байна.
olloo.mn