Халх голын чөлөөт бүсийн асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар долоон асуудал хэлэлцэж, зургаан асуудал танилцуулах юм байна.
Тухайлбал Өрийн удирдлагын зөвлөлийн ажиллах журам батлах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, “Монгол орны хөрс цаг уурын нөхцөлд тохирсон эрт, болцтой өвчин ганд тэсвэртэй, арвин ургацтай үр тарианы сорт гаргах, нутагшсан сортын үр үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэх аж.
Мөн Унгар Улсын Ерөнхий сайдын айчллалын дүнгийн тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн танилцуулах юм байна. Түүнчлэн “Халх гол”-ыг чөлөөт бүс болгон ашиглах үйл ажиллагааны хөтөлбөр ч өнөөдрийн Засгийн газрын хуралдааны хэлэлцэх асуудлын тоонд оржээ.