"С.Ганбаатар дарга өөрөө намаа задлах ажлыг эхлүүлсэн"

Хөдөлмөрийн үндэсний намын дотоод асуудал тамга тэмдгээ булаалдах дээрээ тулсан тухай мэдээлэл сүүлийн үед цацагдах болсон. Гэхдээ ХҮН-аас “энэ асуудал дотооддоо шийдэгдсэн” хэмээн мэдэгдсэн ч Удирдах зөвлөл, удирдлагуудын дунд асуудал үүссэн хэвээр байгаа бололтой.

Саяхны нэгэн нэвтрүүлэгт тус намын Удирдах зөвлөлийн гишүүн н.Лхагвасүрэн гэх залуу оролцжээ. Тэрбээр нэвтрүүлгийн үеэр “ХҮН-д УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг оруулсан нь арай л эртэдчихэв үү дээ” хэмээн ярьж байна. Учир нь олны нэр нөлөө бүхий хүмүүсийг намдаа оруулчихвал УИХ-ын сонгуулиар гарах магадлал өндөр байх юм болов уу хэмээн бодсон учир түүнийг намдаа оруулсан гэдгийг хэлж байна.

Мөн тус намд болсон асуудлаар “С.Ганбаатар дарга Удирдах зөвлөлийн гишүүдийг өөрчлөх болон Хариуцлагын хорооны гишүүдийг өөрчлөхөд гарын үсэг зурчихсан байсан. Гэтэл Хариуцлагын хорооны гишүүдийг томилох, өөрчлөхийг Намын их хурлаараа шийддэг дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч гарч ирээд Цэцийн гишүүдийг ганцхан гарын үсэг зурснаар ажлаас нь чөлөөлж байгаатай яг адил. Ингэж С.Ганбаатар дарга намынхаа дүрэм журмыг зөрчсөн. Түүнд ийм ямар ч эрх байхгүй”. Энэ талаар Дундговь аймгийн намын салбар хорооны дарга Эрдэнэбат гэдэг хүн хараад “энэ дарга буруу шийдвэр гаргаж байна” гээд огцруулъя” гэсэн саналыг тавьсан. Ийм л юм болсон гэв.

Харин тус намд С.Ганбаатар гишүүний хэлсэнчлэн “бусад намын бууны нохой байна” гэсэн ярианд тэрбээр тайлбар хийхдээ, манай намд томоохон намуудад ажиллаж байсан боловсон хүчин байгаа юу гэвэл байгаа. Тэглээ гээд тэднийг ингэж бууны нохой гэх зэргээр тэмцэгчийнхээ арга барилаар хандах нь буруу. Намынхаа эрх ашгийг бодоод намаа удирдах аргаар явах хэрэгтэй” гэв.

Мөн С.Ганбаатар дарга өөрөө намаа задлах ажлыг эхлүүлсэн гэх нь тэр.

Үүнийг дагаад намын дотоод дүрэм ч өөрчлөгдөж магадгүй гэнэ. Гэхдээ тэрбээр үнэнийг л хэлэхийг хүсэж, энэхүү нэвтрүүлэгт орсон гэдгээ хэлээд, ХҮН-д үүсээд байгаа асуудалд аль аль талдаа үнэн байгаа, гэхдээ намынхаа асуудлыг дотооддоо шийдэхгүй олонд зарласан нь харамсалтай явдал болсон хэмээлээ.

Дашрамд дуулгахад, С.Ганбаатар ХҮН-ын дарга болоод Удирдах зөвлөлийнхөө гурван гишүүнийг өөрчилж, оронд нь өөр хүмүүсийг томилсон. Тэрхүү шинээр томилогдсон хүмүүсийн нэг нь энэхүү Лхагвасүрэн ажээ. Тэрбээр намынхаа Удирдах зөвлөлд ороод дөрөв хонож байгаа гэнэ. Удирдах зөвлөлд нь зургаан хүн байдаг аж.

Харин намынхаа санхүүжилтыг Удирдах зөвлөлд байгаа хүмүүс шийдвэрлэж, гаргадаг. Түүнээс бус том компаниудаас мөнгө авч байгаагүй. Анх үйл ажиллагаа явуулж байсан намынхаа байрны түрээсийн төлбөрийг төлж чадахгүй болоод байрнаасаа гарсан гэнэ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button